Талбайн айдас (Agoraphobia) гэж юу вэ?
Ердийн нөхцөлд хүний айдас хүрмээргүй талбай, гудамж, олон хүн цугладаг газраар явахад өөрийн эрхгүй хар аяндаа айдас төрөхийг хэлнэ. Айдас түгшүүр дээд цэгтээ хүрсэн үед байгаа газраасаа зугтан холдох хэлбэрээр сандралд орох.
Ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?
- Орон зай, талбай, гудамжинд түгжигдсэн мэт мэдрэмж төрөх, зугтах боломжгүй мэт санагдах
- Сандарч, чичрэх
- Гэрээсээ ганцаараа гарахаас айх
- Давчуу газар байхаас айх
- Зарим тохиолдолд сандрах дайралтад (panic attack) өртөх
- Сэтгэл тогтворгүй болох, гэнэт уурлах
- Сэтгэл түгших
Айдас үүсэх нөхцөл байдлууд (ганцаараа явах үед)
- Нийтийн тээврээр зорчих
- Задгай талбайд алхах (зам хөндлөн гарах, өргөн гудамж талбайд алхах гэх мэт)
- Олон нийтийн газраар зочлох (дэлгүүр, зах, үзвэрийн газар гэх мэт)
Уг эмгэг ямар хүндрэлүүд үүсгэж болох вэ?
- Гэрээсээ гарахаас зайлсхийх
- Бусдаас тусгаарлагдсан юм шиг санагдах
- Сэтгэл түгших эмгэгтэй болох
- Сэтгэл гутралд орох
- Сандрах дайралтад өртөх
- Олон нийтийн газар очихоос зайлсхийх
Хэрхэн сэргийлэх / эмчлэх вэ?
- Мэргэжлийн хүнд хандаж зөвлөгөө авах
- Очихоос зайлсхийдэг газрууддаа хүнтэй хамт очих
- Сэтгэл түгшээсэн газруудаас зайлсхийх тусам эмгэг хүндрэх эрсдэлтэйг тооцож өөрийгөө тайвшруулдаг аргачлалтай болох
- “Desensitization” буюу тавгүй орчинд өөрийгөө байна гэж төсөөлж тайвшруулах аргууд сурах