АНА төв
Тус төв нь 18 сартайгаас 12 насны хүүхдүүд хамрагдах боломжтой зан үйл заслын эрчимжүүлсэн танхимын сургалт, эцэг эх, бага ангийн багш нарт зориулсан сургалтуудыг явуулж байна.
Монгол улс дахь сэтгэл зүйн төвүүд, мэргэжлийн баг, зөвлөгөө өгч буй байгууллагууд.
Тус төв нь 18 сартайгаас 12 насны хүүхдүүд хамрагдах боломжтой зан үйл заслын эрчимжүүлсэн танхимын сургалт, эцэг эх, бага ангийн багш нарт зориулсан сургалтуудыг явуулж байна.
Тус академи нь хэл яриа, харилцааны хөгжлөөр үе тэнгийн хүүхдүүдээсээ хоцрогдолтой, аутизм болон бусад хөгжлийн бэрхшээлтэй (оюуны бэрхшээл, тусгай хэл ярианы бэрхшээл, сурлагын бэрхшээл г.м) хүүхдүүдийн хөгжлийн хоцрогдлыг боломжит дээд хэмжээнд нөхөх зорилгоор ажилладаг байгууллага билээ. Үйлчилгээ: Нотолгоонд суурилсан ава терапи, аутизмын нарийвчилсан үнэлгээ, ААС терапи, хэл заслын терапи.
Ариус төв нь ганцаарчилсан сэтгэл заслын эмчилгээ, байгууллага болон хувь хүнд зориулсан сургалт, оношилгоо, сэтгэл заслын болон сэтгэл зүйн зөвлөгөөний мэргэшүүлэх сургалтууд орж байна.
Гэгээмор Сэтгэлзүйн Төв нь сэтгэл зүйн анагаах ухаан, боловсролын шинжлэх ухаан хоёрыг хослуулан хувь хүнийг сэтгэл зүйгээ эдгээхэд нь, мөн сэтгэл зүйн соёлд суралцахад нь тусалж дэмжих чин зорилготой. Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн уулзалтууд хийх, сэтгэл зүйн мэдлэг мэдээллийг олон нийтэд түгээх, сэтгэл зүйн контент бүтээх, сэтгэл зүйн сургалт эвент хийх зэрэг үйл ажиллагаа явуулж байна. Та инстаграм хуудсанд нь хандан зөвлөгөөний цаг авах боломжтой юм.
Төв аймгийн Зуунмодод байрлалтай тус төв нь эерэг сэтгэл заслын зөвлөгөө болон аналитик сэтгэл заслын аргыг ашиглан ганцаарчилсан, бүлгийн, явуулын зөвлөгөөг өгч байна. Мөн урлагийн сэтгэл заслын дасгалуудыг ч хийх боломжтой.
Хэрвээ та болон таны эргэн тойрон дахь хэн нэгэн хүн худалдаалах гэмт хэрэгт холбогдсон, эрсдэлтэй байгаа бол та цаг алдалгүй 1800-1903 утсанд холбогдоорой. Итгэлийн утас буюу 1800-1903 утсанд холбогдсоноор хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн талаар шуурхай мэдээлэл, зөвлөгөөг авахаас гадна “Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-ын хохирогч хамгааллын чиглэлээр үзүүлж буй үйлчилгээнд хамрагдах боломжтой.
"Лантуун дохио" нь хүний наймаа, хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг таслан зогсоохын төлөө 2013 оноос эхлэн тууштай үйл ажиллагаа явуулж буй шашин, улс төрийн намаас ангид нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага билээ. Тус төвийн мэргэжлийн сэтгэл зүйчтэй цаг аван, үнэ төлбөргүй сэтгэл зүйн үйлчилгээ авах боломжтой.
ЛГБТ Төв нь Монголын анхны ЛГБТИК+ хүний эрхийн байгууллага юм. Та тус төвд хандан мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авах боломжтой.
Мэргэжлийн баг хамт олон судалгаа оношилгоонд суурилсан сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэц заслын үйлчилгээ үзүүлж байна. Сэтгэл зүйн тестийн стандартчилал, судалгааны ажил хийхээс гадна сэтгэл зүйн тестийг практикт хэрэглэж, оношилгоонд тулгуурласан сэтгэл зүйн зөвлөгөө, зөвлөх үйлчилгээ, сэтгэц засал хийж дэлхийн стандартад тавигддаг үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой.
Тус холбоо нь арт терапи, сургалт зөвлөгөөг хүүхэд, насанд хүрэгчид, гэр бүл, хосууд, байгууллагуудад үзүүлж байна. Мөн урлагт суурилсан арга зүй олгох мэргэшүүлэх сургалт явуулдаг.
Архи болон бусад мансууруулах эм, сэтгэц идэвхт бодисын шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй, үгүйлэх хам шинжтэй үйлчлүүлэгчийг өөрийн хүсэлтээр эмнэлэгт хүлээн авах. Донтох эмгэгтэй хүн болон түүний ар гэрийн хүмүүст сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээ үйлчилгээг хийх, сэтгэл засал, сэтгэц засал эмчилгээг олон төрөлт хэлбэрээр явуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн боловсрол олгох цогц сургалт явуулах. Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг бүхий эмчлүүлэгчид эмийн болон сэтгэл засал эмчилгээ хийдэг.
Та тус төвийн сэтгэл зүйчдээс сэтгэл зүйн зөвлөгөө авахаас гадна “Зүрхээ сонс” сэтгэл зүйн боловсрол олгох подкастыг soundcloud болон mplus руу зочлон сонсох боломжтой.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв ТББ нь 2010 оноос хойш 13 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн ууган байгууллагуудын нэг юм. Байгууллага, хамт олонд зориулсан сэтгэл зүйн сургалт, бүх насныханд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө сэтгэл зүйн судалгаа, оношилгоо гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Мэргэжлийн сэтгэл зүйчдээс ганцаарчилсан, жирэмсэн болон төрсний дараах зөвлөгөө, эмэгтэйчүүд болон гэр бүлийн зөвлөгөө, сэтгэл гутрал, өсвөр насны хүүхдийн зөвлөгөө, мэргэжил сонголт, салалтын дараах хямралын талаар зөвлөгөө авах боломжтой.
Тус төв нь 2013 оноос хойш сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт, оношилгоо, судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Та дараах сэдвээр сургалт, зөвлөгөө авч болно: Байгууллагын стресс менежмент, Гэр бүлийн харилцаа, Байгууллагын соёл, Ажлын байрны ёс зүй, Ажлаас халшрах хам шинж, Мэргэжил сонголт, Цагийн менежмент, Эерэг сэтгэлгээ ба хандлага, Хүүхдийн нас зуйн онцлог, Хосын харилцаа, Карьер төлөвлөлт гэх мэт хувь хүний болон байгууллагын хөгжлийн сэтгэл зүйн төрөл бүрийн сургалтуудыг зохион явуулж байна.
Хэрэв танд сэтгэлээр унах, гутрах, нойргүйдэх, жирэмсэн үеийн сэтгэл зүйн өөрчлөлт зэрэг шинж тэмдэг илэрч, хаана хэнд хандаж, зөвлөгөө авахаа мэдэхгүй байгаа бол энэ утас руу залгаж, мэргэжлийн эмчээс зөвлөгөө, тусламж аваарай. 24 цагаар ажиллах сэтгэцийн эрүүл мэндийн 1800-2000 утсанд хандсанаар мэргэжлийн эмч нараас нойргүйдэл, сэтгэл түгшилт, айдас, сэтгэл гутрал, уур бухимдал, мэдрэл сульдал, дэлгэцийн донтолт, архи тамхи мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой асуудал, жирэмсэн үеийн сэтгэл зүйн өөрчлөлт, төрсний дараах сэтгэл зүйн хямрал, гэмтлийн дараах сэтгэл зүйн хямрал, ахимаг насны үеийн сэтгэцийн тулгамдсан асуудал, хүүхдийн сэтгэцийн тулгамдсан асуудал зэрэг зөвлөгөө, эмчилгээтэй холбоотой мэдээллийг авах боломжтой юм. Тус төв нь сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээ, сэргээн засах физик эмчилгээ, сэтгэц нөлөөт эмчилгээ, сэтгэл заслын эмчилгээ зэрэг үндсэн үйлчилгээнүүдийг үзүүлж байна.
Тус төв нь ганцаарчилсан, хосын, хүүхдийн, ахмадын, бүлгийн, онлайн зөвлөгөө үзүүлдэг. Байгууллага бүрийн онцлогт тулгуурлан сэтгэл зүйн оношилгоон дээр суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулан санал болгодгоороо онцлог билээ.
“Хөөрхөн Зүрх” ТББ нь Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө 2012 оноос эхлэн ажиллаж буй төрийн бус, шашин болон нам, ашгийн бус байгууллага юм. Дараах 4 үндсэн хөтөлбөртэй ажиллаж байна: НӨЛӨӨЛӨЛ — Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон хохоригч, даван туулагчдыг хамгаалах, хүний эрхэд суурилсан хууль эрхзүйн тогтолцоог бий болгоход бодлогын нөлөөлөл хийдэг. ҮЙЛЧИЛГЭЭ — Бэлгийн хүчирхийллийн даван туулагч хүүхдүүдэд сэтгэл засал, нөхөн сэргээх нийгэм-сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлдэг. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ — Хүүхэд, өсвөр насны охид, хөвгүүдийг жендэрт суурилсан хүчирхийллээс үүдэлтэй аливаа болзошгүй бэрхшээлээс урьдчилан сэргийлэхэд ухуулан сурталчилдаг. ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ — Хохирогч, даван туулагчдын эрхийг хамгаалан ажилладаг салбар бүрийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар, мэдлэг туршлагыг нэмэгдүүлж, чадавхыг бэхжүүлдэг.
Blindcare PsycInfo вэбсайт нь сэтгэл судлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн төвүүдээс эхлээд, салбарын мэдээ мэдээлэл, сургалт, арга хэмжээ зэрэг бүхий л мэдээллийг нэгтгэсэн мэдээллийн сан юм. Мөн та blindcare аппликэйшнийг татсанаар өөрийн мэдрэмжийг нээлттэй хуваалцах боломжтой юм.
Гэр бүлийн боловсрол нь гэр бүлийн боловсрол олгох нэгдсэн платформ ба та хувь хүний хөгжил, хосын харилцаа, хүүхэд хүмүүжлийн талаар видео хичээл болон цахим номуудаас сонгон авах боломжтой юм. Түүнчлэн, мэргэжлийн сэтгэл судлаач ганцаарчилсан болон хосын цахим зөвлөгөө өгч байна.
Мэргэжлийн сэтгэл зүйчдээс сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт авахыг хүсвэл та Гэр бүл анхаарлын төвд (Focus on the Family) ОУ-ын байгууллагын Монгол дахь төлөөлөгчидтэй цаг товлон уулзах боломжтой.
HUGMOM нь БНСУ-ын сэтгэцийн эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй хамгийн том сэтгэл зүйн төв юм. Тус төв нь албан ёсны эрхтэйгээр “Сэтгэлээ тэвэр” уриатайгаар Монголчууддаа олон улсын стандартад нийцсэн цогц сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлдгээрээ онцлог билээ. Шинэ залуу сэтгэл зүйч, клиник сэтгэл зүйч, сэтгэцийн эмч нараар баг бүрдүүлэн, мэргэжилтнүүдээ БНСУ-ын холбогдох сургалтуудад хамруулж, сэтгэл зүйн салбарын төрөл бүрийн тэр дундаа ганцаарчилсан болон бүлгийн хөтөлбөрүүдээр системчилсэн оношилгоо, зөвлөгөөг санал болгож байна.
Тус төв нь хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ йогийн хичээл мөн явуулж байна.
Mindfit сэтгэл заслын төвийн мэргэшсэн сэтгэцийн эмч, сэтгэл засалч, сэтгэл зүйч мэргэжилтнүүд сэтгэл зүйн болон сэтгэцийн эрүүл мэндийн дараах тусламж үйлчилгээг бүх насныханд үзүүлж байна. Сэтгэл зүйн оношилгоо. Сэтгэл зүйн зөвлөгөө, засал (ганцаарчилсан, бүлгийн, онлайн). Сэтгэл зүйн сургалт, судалгаа (Албан байгууллага аж ахуйн нэгжийн хэрэгцээнд нийцүүлэн сэтгэл зүйн сургалт, судалгааг хийж гүйцэтгэнэ). Тус төв нь ДЭМБ-ын удирдамж зааврын дагуу зөвлөгөө сургалт, үйлчилгээ үзүүлдэг байна.
Та тус төвд хандсанаар мэргэжлийн сэтгэл зүйчдийн багаас сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэц оношилгоо, байгууллага хамт олонд чиглэсэн сургалт, уулзалт, захиалгат судалгаа зэрэг үйлчилгээг авах боломжтой юм.