Хэвийн бус сэтгэл гутрал гэж юу вэ?
Бусад сэтгэл хямралын эмгэгүүдийн үед илэрдэг шинж тэмдгүүд төдийлөн илэрдэггүй, баяр хөөртэй үйл явдал болоход сэтгэл санаа аз жаргалтай болж, тухайн үйл явдал дуусахад буцаад сэтгэл гутрал үргэлжилдэг хэлбэр юм.
Ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?
- Баяр хөөртэй үйл явдлын үед ямар ч сөрөг шинж тэмдэг илрэхгүй, аз жаргалтай байх
- Хоолны дуршил нэмэгдэх
- Хэтрүүлж унтах
- Гар, хөл хүнд мэдрэгдэх
- Бусдад үл тоомсорлогдсон мэт санагдах
Ямар шалтгаанууд байж болох вэ?
- Бага насанд тохиолдсон хүнд явдлууд
- Удамд сэтгэлийн гүн хямралтай (major depressive disorder) хүн байсан
- Хоёр туйлт эмгэгтэй (bipolar disorder) байх
- Эргэн тойронд болж буй сэтгэлд таагүй үйл явдлууд
- Мансууруулах бодисын зохисгүй хэрэглээ
Уг эмгэг ямар хүндрэлүүд үүсгэж болох вэ?
- Амьдралдаа сэтгэл ханамжгүй болох
- Бусадтай таарамжгүй харилцаатай болох
- Мансууруулах бодисын зохисгүй хэрэглээ
- Сэтгэл түгших эмгэг (anxiety disorder) болон сэтгэлийн гүн хямралтай (major depressive disorder) болох
Хэрхэн сэргийлэх / эмчлэх вэ?
- Мэргэжлийн эмчид хандах
- Сэтгэл зүйн зөвлөгөө авах
- Эрүүл хооллох
- Дасгал / бясалгал / иога хийх
- Тэмдэглэл хөтлөх
- Асуудалтай үеүдийг анзаарч сурах
- Сэтгэлийн гүн хямралын талаарх мэдлэгээ тэлэх