Хоёр туйлт эмгэг гэж юу вэ?
Сэтгэл зүйн байдал нэг бол хэт хөөрлийн (manic) эсвэл хэт гутарлын (depressive) байдалтай, эрс тэс өөрчлөгдөж байдаг сэтгэцийн эмгэг юм.
Ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?
Хэт хөөрлийн үед (Mania)
- Хурдан чанга ярих
- Юмсыг хэт өөдрөгөөр харах / амархан уурлаж уцаарлах
- Биеэ барих чадваргүй болох
- Нойргүйтэх
- Хэт идэвхтэй болох (hyperactive)
Гутралын үед (depressive)
- Хийж буй зүйлсээсээ сэтгэл ханамж авахаа болих
- Өөрийгөө буруутгах
- Хоолны зуршил буурах
- Амиа хорлох талаар бодох
Ямар шалтгаанууд байж болох вэ?
- Удамд сэтгэцийн эмгэгтэй хүн байсан
- Дотны хүнтэйгээ маргалдах
- Сэтгэл гутрал
- Улирал солигдох
- Даамжирсан нойргүйдэл
- Согтууруулах ундаа, эмийн хэт хэрэглээ
- Тархин дахь химийн урвалын тэнцвэр алдагдах
Уг эмгэг ямар хүндрэлүүд үүсгэж болох вэ?
- Дотны хүмүүстэйгээ маргалдаж, бусдад зохисгүй үг хэлэх
- Өөрийгөө хайрлаж хүндлэхээ болих
- Амиа хорлох тухай бодох / амиа хорлохоор завдах
- Мансууруулах бодист донтох
- Ажлын бүтээмж багасах
Хэрхэн сэргийлэх вэ?
- Мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах
- Сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын эмчилгээ авах
- Мансууруулах төрлийн бодисоос зайлсхийх
- Сэтгэлийг чинь үймүүлдэг зүйлсээс зайлсхийх