OCD (Obsessive Compulsive Disorder) буюу хэтрүүлэн бодох өвчин, албадмал үйлдлийн эмгэг гэж юу вэ?
Болж буй үйл явдал, нөхцөл байдал бүрээс аюул заналыг анзаарч, ургуулан бодож, хариу үйлдэл хэтрүүлэн хийхийг хэлнэ.
Ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?
- Бохир орчинд байж, халтар зүйлст хүрэхээс айх
- Тодорхойгүй байдлуудаас хамааран уурлаж, уцаарлах
- Эмх цэгцгүй зүйлс харахаараа стрессдэх
- Энгийн бус бодлууд толгойд орж ирэх (өөртөө болон бусдад хор хохирол учруулах тухай түрэмгий эсвэл аймшигтай бодлууд орж ирэх)
- Бэлгийн, шашны үйл ажиллагаанд хэтрүүлэн оролцох
Ямар шалтгаанууд байж болох вэ?
- Бага насанд тохиолдсон хүнд явдлууд
- Удамд OCD, сэтгэлийн гүн хямрал, сэтгэл түгших эмгэгтэй хүн байсан
- OCD-тэй хүнийг харж анзаарч өссөн бол
Уг эмгэг ямар хүндрэлүүд үүсгэж болох вэ?
- Амьдралдаа сэтгэл ханамжгүй болох
- Бусадтай таарамжгүй харилцаатай болох
- Тодорхой зан үйлийг хэтрүүлэн хийх
- Амиа хорлох тухай бодох / завдах
- Эрүүл мэндийн асуудлуудтай тулгарах (гараа хэт угааснаас болж арьс өвчлөх гэх мэт)
Хэрхэн сэргийлэх / эмчлэх вэ?
- Мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах
- Сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын эмчилгээнд хамрагдах
- Асуудалтай үеүдийг анзаарч, шинж тэмдгүүдийг аргалж сурах