Сандрах эмгэг (Panic disorder) гэж юу вэ?
Ямарч аюул осол тулгараагүй байтал гэнэтхэн айдас, түгшүүр, асар их дарамт мэдрэх үйл явц юм. Халаас руугаа гараа явуултал утас алга болсон байх тэр мэдрэмжийг илүү гүн бас удаан, юу ч болоогүй байхад мэдэрсээр байна гээд төсөөлдөө…
Ямар шинж тэмдэгүүд илэрдэг вэ?
- Гэнэтхэн сүйрэл, аюул тохиох буй мэт мэдрэх
- Хяналтаа алдах
- Зүрх хурдан, хүчтэй цохилох
- Чичирч, салганах, бие арзганах
- Амьсгал авахад хэцүү болох
- Нүүр, хүзүү, цээж хэсгээр гэнэт халуун болох
- Толгой эргэж, нүд харанхуйлах
- Бодит байдлаас тасрах
- Мэдрэмж авах, бүх зүйл хуурмаг, хий зүйл мэт санагдах
Ямар шалтгаанууд байж болох вэ?
- Сэтгэл зовнил, сандрах эмгэгтэй хүн таны удамд байсан тохиолдолд
- Бага насны шарх, айдас, хүчирхийлэл
- Гүн стресс болон хайртай хүнээ алдах гэх мэт сэтгэлийн цочрол
- Гэнэтийн хүнд үйл явдал (осол, халдлага гэх мэт)
- Амьдралын гэнэтийн өөрчлөлт (салалт, төлөвлөөгүй жирэмслэлт, дампуурал гэх мэт)
- Тамхи татах, янз бүрийн бодис хэрэглэх болон кафэйны хэмжээг хэтрүүлэх
Уг эмгэг ямар хүндрэлүүд үүсгэж болох вэ?
- Танд олон төрлийн фоби буюу айдас үүсгэж мэднэ (машин барих, гэрээсээ гарах гэх мэт)
- Олон нийтийг хамарсан арга хэмжээ, уулзалт, цугларалтаас зайлсхийдэг болох
- Ажил эсвэл сургууль дээрээ асуудалтай байх, хүмүүстэй зөрчилдөх
- Сэтгэл гутрал, сэтгэл түгших эмгэгт өртөх
- Согтууруулах ундаа болон өөр төрлийн хорт зуршилтай болох
- Өөрийгөө гэмтээх тухай бодлууд орж ирэх
Хэрхэн сэргийлэх / эмчлэх вэ?
- Хамгийн түрүүнд мэргэжлийн хүнд хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй
- Өөрийгөө аль болох анзаарч, эмгэг илүү хүндрэхээс өмнө тайван амгалан байж, бясалгал хийх
- Биеийн тамирын дасгал хөдөлгөөн, гүйлт, усанд сэлэлт, хүн багатай анир чимээгүй орчинд/ байгальд амрах
- Хүмүүстэй ярилцаж, сэтгэлээ онгойлгох
- Сөрөг муу бодол, үйл явдал, стрессдүүлдэг хүмүүсээс хол байх
- Эмчтэй уулзаж зөвлөлдсөний дараа эм, эмчилгээгээ огтхон ч таслахгүй байх