Улирлын гаралтай сэтгэл гутрал гэж юу вэ?
Улирлын өөрчлөлтөөс хамааран сэтгэл гутарч, тамирдаж, сэтгэл хөдлөл тогтворгүй (mood swings) болохыг хэлнэ.
Ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?
Намар болон өвлийн улирлаас хамаарсан сэтгэл гутрал
- Сэтгэлээр унах
- Ядрах / тамирдах
- Хоолны дуршил нэмэгдэх / жин нэмэх
- Хэвийн хэмжээнээсээ их унтах
Хавар болон зуны улирлаас хамаарсан сэтгэл гутрал
- Сэтгэл түгших
- Сэтгэлээр унах
- Хоолны дуршил буурах / жин хасах
- Нойргүйтэх
Ямар шалтгаанууд байж болох вэ?
- Биологийн цаг өөрчлөгдөх
- Стрессийн эсрэг серотонин дааврын хэмжээ багасах
- Нойр, сэтгэл санаанд нөлөөлдөг бие дэх мелатонин дааврын тэнцвэр алдагдах
- Удамд сэтгэл хямрах эмгэгтэй хүн байсан
- Сэтгэлийн гүн хямрал (major depressive disorder) юм уу хоёр туйлт эмгэгтэй (bipolar disorder) байх.
Уг эмгэг ямар хүндрэлүүд үүсгэж болох вэ?
- Нийгмийн идэвхгүй болох
- Ажил, сургууль дээрх тогтворгүй байдал үүсэх
- Сэтгэл түгших эмгэгтэй болох
- Хооллох дуршлын эмгэгтэй болох
- Амиа хорлох талаар бодох / амиа хорлохоор завдах
- Мансууруулах бодист донтох
Хэрхэн сэргийлэх / эмчлэх вэ?
- Мэргэжлийн эмчид хандах
- Гэрлийн эмчилгээнд (light therapy) орох
- Сэтгэл зүйн зөвлөгөө авах
- Дасгал / бясалгал / иога хийх
- Зөв хооллох (амин хүчил, нүүрс усны агууламжтай хоол хүнс / нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх)
- Нийгмийн идэвхтэй байх