Би Ба Бодол

Таны сэтгэцийн эрүүл мэнд хамгийн чухал.

Глобал Шейперс Улаанбаатар хабын төсөл, 2020 оноос хойш

Асуулт бүр яриа эхлүүлнэ

“Би ба Бодол” тоглоом нь тоглогчдын дотоод сэтгэлийг нээж өөрийгөө таньж мэдэх, мөн хайртай дотны хүмүүстэйгээ дотносоход туслах зориулалттай тоглоом юм.

  • Цэнгэн хөгжилдөх: Хамтдаа инээлдэж, сэтгэлээ сэргээх асуултууд.
  • Бодол мэдрэмжээ хуваалцах: Бодол, мэдрэмжээ үгээр илэрхийлж, бие биеэ илүү ойлгох асуултууд.
  • Өөрийгөө хайрлах: Өөртөө зөөлөн хандаж, өөрийгөө таньж мэдэх асуултууд.

90 карт, гурван төрөл. 2–6 хүн тоглоход тохиромжтой.

Бидний тухай

Би ба Бодол төсөл нь Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэгийн залуучууд санаачлан хэрэгжүүлдэг ууган төслүүдийн нэг билээ.

Бид Монгол улсын хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих зорилготой 2020 оноос эхлэн Би ба Бодол сэтгэлзүйн хөгжөөнт тоглоом санаачлан гаргаж, сэтгэцийн эрүүл мэндийн тухай мэдээ, мэдээллийг цахим хаягаараа дамжуулж та бүхэнд хүргэж байна.

90+
асуулт
900+
хэрэглэгч
16+
дэвшилт
10+
төсөл
Бидний түүх

Бидний үнэт зүйлс

“Би Ба Бодол” картыг гартаа барьж буй хүн

Алсын хараа

Сэтгэцийн эрүүл мэндийн талаарх ойлголтыг өргөжүүлж, дэмжлэг хэрэгтэй хүн бүрт хүрэх.

“Миний хамгийн том айдсыг юу байх гэж боддог вэ?” асуулттай карт

Эрхэм зорилго

Ил тод, шударга харилцаа — нуугдмал зүйлгүй, чин сэтгэлийн тусламж үзүүлэх.

Ширээн дээр “Би Ба Бодол” тоглоом тоглож буй хүмүүсийн гар

Үнэ цэн

Бүтээлч сэтгэлгээ — энгийн зүйлсээс гэрэлт мэдрэмжийн ертөнц нээх.

Бэлэн үү?

Миний бие тайван байна

Эверлийн амьсгалын дасгал: амьсгал авах, түгжих, гаргах тус бүр 3 секунд. Дасгалын турш “Миний бие тайван байна” гэж бодоорой.

Тусламж авах газрууд

Монгол улс дахь сэтгэл зүйн төвүүд, мэргэжлийн баг, зөвлөгөө өгч буй байгууллагууд.

Бүх 24 байгууллагыг харах
  • АНА төв

    Тус төв нь 18 сартайгаас 12 насны хүүхдүүд хамрагдах боломжтой зан үйл заслын эрчимжүүлсэн танхимын сургалт, эцэг эх, бага ангийн багш нарт зориулсан сургалтуудыг явуулж байна.

  • “Итгэлийн Утас” — Хүйсийн тэгш эрх төв

    Хэрвээ та болон таны эргэн тойрон дахь хэн нэгэн хүн худалдаалах гэмт хэрэгт холбогдсон, эрсдэлтэй байгаа бол та цаг алдалгүй 1800-1903 утсанд холбогдоорой. Итгэлийн утас буюу 1800-1903 утсанд холбогдсоноор хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн талаар шуурхай мэдээлэл, зөвлөгөөг авахаас гадна “Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-ын хохирогч хамгааллын чиглэлээр үзүүлж буй үйлчилгээнд хамрагдах боломжтой.

  • “Лантуун Дохио” ТББ — Хүүхэд хамгаалал

    "Лантуун дохио" нь хүний наймаа, хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг таслан зогсоохын төлөө 2013 оноос эхлэн тууштай үйл ажиллагаа явуулж буй шашин, улс төрийн намаас ангид нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага билээ. Тус төвийн мэргэжлийн сэтгэл зүйчтэй цаг аван, үнэ төлбөргүй сэтгэл зүйн үйлчилгээ авах боломжтой.

  • Нийслэлийн Аддиктологийн Төв (Донтолт-Зан үйл, сэтгэл заслын төв)

    Архи болон бусад мансууруулах эм, сэтгэц идэвхт бодисын шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй, үгүйлэх хам шинжтэй үйлчлүүлэгчийг өөрийн хүсэлтээр эмнэлэгт хүлээн авах. Донтох эмгэгтэй хүн болон түүний ар гэрийн хүмүүст сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээ үйлчилгээг хийх, сэтгэл засал, сэтгэц засал эмчилгээг олон төрөлт хэлбэрээр явуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн боловсрол олгох цогц сургалт явуулах. Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг бүхий эмчлүүлэгчид эмийн болон сэтгэл засал эмчилгээ хийдэг.

  • Ногоон бөмбөлөг сэтгэл зүйн төв

    Та тус төвийн сэтгэл зүйчдээс сэтгэл зүйн зөвлөгөө авахаас гадна “Зүрхээ сонс” сэтгэл зүйн боловсрол олгох подкастыг soundcloud болон mplus руу зочлон сонсох боломжтой.

  • Сэтгэл судлалын үндэсний төв

    Сэтгэл Судлалын Үндэсний Төв ТББ нь 2010 оноос хойш 13 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн ууган байгууллагуудын нэг юм. Байгууллага, хамт олонд зориулсан сэтгэл зүйн сургалт, бүх насныханд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө сэтгэл зүйн судалгаа, оношилгоо гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

  • Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (СЭМҮТ)

    Хэрэв танд сэтгэлээр унах, гутрах, нойргүйдэх, жирэмсэн үеийн сэтгэл зүйн өөрчлөлт зэрэг шинж тэмдэг илэрч, хаана хэнд хандаж, зөвлөгөө авахаа мэдэхгүй байгаа бол энэ утас руу залгаж, мэргэжлийн эмчээс зөвлөгөө, тусламж аваарай. 24 цагаар ажиллах сэтгэцийн эрүүл мэндийн 1800-2000 утсанд хандсанаар мэргэжлийн эмч нараас нойргүйдэл, сэтгэл түгшилт, айдас, сэтгэл гутрал, уур бухимдал, мэдрэл сульдал, дэлгэцийн донтолт, архи тамхи мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой асуудал, жирэмсэн үеийн сэтгэл зүйн өөрчлөлт, төрсний дараах сэтгэл зүйн хямрал, гэмтлийн дараах сэтгэл зүйн хямрал, ахимаг насны үеийн сэтгэцийн тулгамдсан асуудал, хүүхдийн сэтгэцийн тулгамдсан асуудал зэрэг зөвлөгөө, эмчилгээтэй холбоотой мэдээллийг авах боломжтой юм. Тус төв нь сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээ, сэргээн засах физик эмчилгээ, сэтгэц нөлөөт эмчилгээ, сэтгэл заслын эмчилгээ зэрэг үндсэн үйлчилгээнүүдийг үзүүлж байна.

  • Тайтгарал сэтгэл зүйн төв

    Тус төв нь ганцаарчилсан, хосын, хүүхдийн, ахмадын, бүлгийн, онлайн зөвлөгөө үзүүлдэг. Байгууллага бүрийн онцлогт тулгуурлан сэтгэл зүйн оношилгоон дээр суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулан санал болгодгоороо онцлог билээ.

Яаралтай тусламж

Хэрэв танд эсвэл таны ойр дотнын хүнд яаралтай тусламж хэрэгтэй байгаа бол доорх дугаараар шууд холбогдоорой. Утсан дээр дарж залгана.

СЭМҮТ, сэтгэл зүйн зөвлөгөө 24/7 1800-2000 Залгах Бүх утасны жагсаалт
“Би Ба Бодол” тоглоомын хайрцагнууд ба картууд
Хүмүүс ширээн дээр карт сугалж тоглож буй нь

Би Ба БодолСэтгэл зүйн хөгжөөнт тоглоом

“Би ба Бодол” тоглоом нь тоглогчдын дотоод сэтгэлийг нээж өөрийгөө таньж мэдэх, мөн хайртай дотны хүмүүстэйгээ дотносоход туслах зориулалттай тоглоом юм.

Тоглоом маань “цэнгэн хөгжилдөх”, “бодол мэдрэмжээ хуваалцах”, “өөрийгөө хайрлах” гэсэн гурван төрлийн 90 ширхэг карттай. Зөвхөн нэг удаа тоглоод өнгөрөх биш, тогтмол давтамжтай тоглох зориулалттай бөгөөд урт хугацаандаа тухайн хүний сэтгэл зүйн эрүүл мэндэд эергээр нөлөөлөх үр дүнтэй юм.

Карт
90
Төрөл
3
Тоглогч
2–6
Facebook-ээр захиалах

Тоглоом захиалах бол манай Facebook хуудсаар мессеж илгээгээрэй.

Багийн гишүүд

Би Ба Бодол төслийг сайн дурын залуучууд хөтөлдөг.

2024–2026

  • Б. Алтанзул

    Б. Алтанзул

    Төслийн удирдагч

  • Б. Мөнхцолмон

    Б. Мөнхцолмон

    Төслийн удирдагч

  • Б. Халиунаа

    Б. Халиунаа

    Төслийн гишүүн

  • Б. Хүслэн

    Б. Хүслэн

    Төслийн гишүүн

  • Б. Баттүшиг

    Б. Баттүшиг

    Төслийн гишүүн

  • Г. Доржбалам

    Г. Доржбалам

    Төслийн гишүүн

  • М. Болортоль

    М. Болортоль

    Төслийн гишүүн

  • М. Агар

    М. Агар

    Төслийн гишүүн

2020–2023

  • Э. Энхцацралт

    Э. Энхцацралт

    Төслийн санаачлагч, удирдагч

  • Б. Лхагва-Очир

    Б. Лхагва-Очир

    Төслийн удирдагч

  • Ж. Үжин

    Ж. Үжин

    Төслийн гишүүн

  • Н. Ананд

    Н. Ананд

    Төслийн гишүүн

  • М. Батмөнх

    М. Батмөнх

    Төслийн гишүүн

  • Л. Пүрэвсүрэн

    Л. Пүрэвсүрэн

    Төслийн гишүүн

  • Э. Анар

    Э. Анар

    Төслийн гишүүн

  • Т. Танан

    Т. Танан

    Төслийн гишүүн

  • Б. Батчимэг

    Б. Батчимэг

    Төслийн гишүүн

  • Б. Дэлгэржаргал

    Б. Дэлгэржаргал

    Төслийн гишүүн

  • Х. Цогтбилгүүндарь

    Х. Цогтбилгүүндарь

    Төслийн гишүүн

Бид сайн дурын залуучуудыг угтан авч байна.

Манайд нэгдэх

Та ганцаараа биш.

Хамтдаа туулъя. Асуулт, санал, хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбогдоорой.