Ирээдүйд бид

Би Ба Бодол төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй санаачилгууд.

  • Хүүхдийн номын төсөл

    “Мануулын инээмсэглэл”

    “Мануулын Инээмсэглэл” ном нь Монгол орны байгаль, амьтан, соёлоос сэдэвлэсэн 6–8 насны хүүхдүүдэд зориулагдсан зурагт ном бөгөөд бясалгал, амьсгалын техникээр дамжуулан сэтгэл хөдлөлөө таних, удирдах чадварыг олгох зорилготой.

    • Хүүхдэд зориулсан энгийн ойлгомжтой үлгэрээр дамжуулан “mindfulness” тайвшрах аргуудыг заана. Жишээ нь: Салхины амьсгал, шааран амьсгал, аюулгүй орон зайн төсөөлөл.
    • Монгол амьтдын дүрүүдийг оролцуулан, танин мэдэхүйн мэдээлэл өгнө. Жишээ нь: мануул, янгир, үнэг, туулай, тарвага.
    • Номын зохиолыг хүүхдийн сэтгэл судлаач болон Оксфорд санамсарын бясалгал заагчаар шүүмжлүүлсний дараа хэвлэлтэнд гаргана.
    • Багш, эцэг эхэд зориулсан тайлбар хэсэгтэй байна.
  • Судалгаа, нөлөөлөл

    Mental Health Rights in Mongolia — Suicide hotline

    Монгол улс дахь сэтгэцийн эрүүл мэндийн эрх зүйн орчин болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх тусгай утсыг бий болгох талаар судалгаа, нөлөөлөл хийх ажил.

    • Яагаад хийх гэж байгаа вэ? Үндэслэл, юу зорьж байгаа талаар товч мэдээллийг удахгүй нийтлэх болно.