Бидний тухай
Би ба Бодол төсөл нь Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэгийн залуучууд санаачлан хэрэгжүүлдэг ууган төслүүдийн нэг билээ.
Бидний түүх
Бид Монгол улсын хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих зорилготой 2020 оноос эхлэн Би ба Бодол сэтгэлзүйн хөгжөөнт тоглоом санаачлан гаргаж, сэтгэцийн эрүүл мэндийн тухай мэдээ, мэдээллийг цахим хаягаараа дамжуулж та бүхэнд хүргэж байна.
Бидний зорилго
Сэтгэцийн эрүүл мэндийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээж, хэрэгцээтэй хүн бүрд мэргэжлийн тусламж авах боломжийг хүртээмжтэй болгох.
- 2020
Би ба Бодол сэтгэл зүйн хөгжөөнт тоглоом санаачлагдаж, бүтээгдэв.
- 2021–2024
Сэтгэцийн эрүүл мэндийн агуулгуудыг цахим хаягуудаар дамжуулан түгээх ажил.
- 2025–2026
Цахим платформоо өргөтгөн, эх үүсвэрийн нэгдсэн лавлах болон зөвлөмжийн нийтлэлүүдийг бий болгосон.
Бидний үнэт зүйлс
- Алсын хараа
- Сэтгэцийн эрүүл мэндийн талаарх ойлголтыг өргөжүүлж, дэмжлэг хэрэгтэй хүн бүрт хүрэх.
- Эрхэм зорилго
- Ил тод, шударга харилцаа — нуугдмал зүйлгүй, чин сэтгэлийн тусламж үзүүлэх.
- Үнэ цэн
- Бүтээлч сэтгэлгээ — энгийн зүйлсээс гэрэлт мэдрэмжийн ертөнц нээх.
Багийн гишүүд
2024–2026
2020–2023
Глобал Шейперс Улаанбаатар хаб
Би ба Бодол бол Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шейперс нийгэмлэгийн Улаанбаатар хабын залуучуудын санаачилсан ууган төслүүдийн нэг.