Бүх нийтлэл

Гутрал

Төрсний дараах сэтгэл гутрал

Postpartum Depression

Төрсний дараах сэтгэл гутрал гэж юу вэ?

Дөнгөж төрсөн эмэгтэйчүүдэд тохиолддог сэтгэлийн гүн хямрал (бие махбод, сэтгэл хөдлөл, зан үйлийн өөрчлөлт) юм.

Ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

  • Тогтмол сэтгэлээр унах
  • Ямар нэгэн зүйлд буруутай мэт мэдрэмж төрөх
  • Анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, юм санахгүй, шийдвэр гаргаж чадахгүй болох
  • Ядрах, юу ч сонирхолгүй санагдах
  • Хэт их идэх эсвэл огт идэхээ болих
  • Амиа хорлох тухай байнга бодох
  • Нойргүйтэх
  • Бэлгийн зуршил буурах
  • Архаг толгой өвдөлт, хоол боловсруулах замын хямрал

Ямар шалтгаанууд байж болох вэ?

  • Жирэмсэн болохоосоо өмнө сэтгэл гутрах эмгэгтэй байсан
  • Эрт хүүхэд төрүүлсэн (нас бага үедээ)
  • Ганцаараа амьдрах
  • Гэр бүлийн асуудал
  • Нойр дутуу, ачаалал ихтэй байх
  • Хүндрэлтэй төрөх
  • Шарх гүйцэт эдгээгүй байх
  • Гормоны өөрчлөлт

Уг эмгэг ямар хүндрэлүүд үүсгэж болох вэ?

  • Өөрийгөө хайрлаж, хүндлэхээ болих
  • Өөрийгөө / бусдыг өвтгөх
  • Амиа хорлох тухай бодох
  • 1000 эмэгтэй бүрийн нэгт тохиолддог Төрсний дараах төөрөгдөлд (postpartum psychosis) автаж хий сонсож, бодит бус зүйлст итгэх
  • Нөхөр сэтгэл гутралд орох
  • Хүүхэд хоолоо сайн идэхгүй, хэл амны хөгжил удаашрах

Хэрхэн сэргийлэх / эмчлэх вэ?

  • Мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах
  • Өөртөө хэт өндөр шаардлага тавихгүй байх
  • Том даалгавруудыг олон жижиг даалгавар болгон хувааж төлөвлөгөө гаргах
  • Гадуур гарах, найзуудтайгаа уулзах
  • Дасгал хийх, алхах
  • Хэн нэгнээс тусламж хүсэх
  • Хүүхдээ унтах үед амарч / унтаж авах

Эх сурвалж: Би Ба Бодол Instagram

#сэтгэцийнэрүүлмэнд #сэтгэлзүйнболовсрол #mentalhealth #postpartumdepression #төрснийдараахсэтгэлгутрал #sharingiscaring