Бүх нийтлэл

Гутрал

Сэтгэлийн гүн хямрал

Major Depressive Disorder

Сэтгэлийн гүн хямрал гэж юу вэ?

Бүх зүйл утгагүй мэт санагдаж, ихээр гутарч, гуниглахыг хэлнэ. Гутрал нь тодорхой хугацаагаар (ихэвчлэн <2 долоон хоног) үргэлжилсний дараа сэтгэл санаа буцаад тогтвортой болох ч, хэсэг хугацааны дараа дахиад хямардаг.

Ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

  • Гутарч гуниглах
  • Анхаарал төвлөрөлт муудах
  • Нойргүйтэх / хэт их унтах
  • Хоолны зуршил багасах / хэтрүүлж идэх
  • Өөрийгөө юм бүхэнд буруутгах
  • Бүх зүйл утгагүй мэт санагдах
  • Сэтгэл хямрал нь тодорхой хугацаагаар үргэлжлээд болих
  • Сэтгэл хямраагүй үед юу ч болоогүй юм шиг байх

Ямар шалтгаанууд байж болох вэ?

  • Гэнэтийн үйл явдал болох (хайртай хүнээ алдах, санхүүгийн бэрхшээлд орох, ямар нэгэн хэлбэрийн хүчирхийлэлд өртөх, хэн нэгэнтэй зөрчилдөх гэх мэт)
  • Удамд сэтгэл түгших эмгэг, архидалт, сэтгэл гутрах эмгэг хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй хүн байсан
  • Мансууруулах төрлийн бодисоос хамааралтай болсон
  • Хүчтэй эм уусан (даралтны эм, нойрны эм гэх мэт)

Уг эмгэг ямар хүндрэлүүд үүсгэж болох вэ?

  • Дотны хүмүүстэйгээ маргалдаж, үл ойлголцох
  • Ялимгүй зүйлсд уурлаж уцаарлах
  • Амархан мартах
  • Жин нэмэх / жин хасах
  • Сонирхол татдаг байсан зүйлсдээ сонирхолгүй болох
  • Өөрийгөө хайрлаж хүндлэхээ болих
  • Амьдралдаа итгэл алдах (амиа хорлох тухай бодох)
  • Бусдаас өөрийгөө тусгаарлах

Хэрхэн сэргийлэх вэ?

  • Мэргэжлийн эмчид хандаж оношилгоо хийлгэж, зөвлөгөө авах
  • Дотны хүмүүстэйгээ ярилцаж, сэтгэлээ онгойлгох
  • Тогтмол дасгал хийх
  • Өөртөө илүү итгэлтэй болж, өөрийгөө илүү хайрлахад туслах зүйлсд суралцах
  • Мансууруулах төрлийн бодисоос зайлсхийх

Эх сурвалж: Би Ба Бодол Instagram

#сэтгэцийнэрүүлмэнд #сэтгэлзүйнболовсрол #mentalhealth #majordepressivedisorder #MDD #сэтгэлийнгүнхямрал #sharingiscaring