Бүх нийтлэл

Гутрал

Байнгын сэтгэл гутрах эмгэг

Persistent Depressive Disorder

Байнгын сэтгэл гутрах эмгэг гэж юу вэ?

Тасралтгүй үргэлжилсээр байдаг сэтгэл гутралын хэлбэр юм. Олон жилийн турш (<2 жил) юунд ч сонирхолгүй, амьдралын идэвхгүй, өөртөө итгэлгүй, бүтээмж багатай байна гээд төсөөлдөө…

Ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

  • Гутарч гуниглах
  • Анхаарал төвлөрөлт муудах
  • Нойргүйтэх / хэт их унтах
  • Хоолны зуршил багасах / хэтрүүлж идэх
  • Баяр хөөртэй үйл явдал болоход сэтгэл гутрал үргэлжилсээр байх
  • Бүх зүйл утгагүй мэт санагдах
  • Өөртөө итгэлгүй болох
  • Амархан уурлах
  • Бүтээмж багасах

Ямар шалтгаанууд байж болох вэ?

  • Гэнэтийн үйл явдал болох (хайртай хүнээ алдах, санхүүгийн бэрхшээлд орох, ямар нэг хэлбэрийн хүчирхийлэлд өртөх гэх мэт)
  • Удамд сэтгэл түгших эмгэг, сэтгэл гутрах эмгэгтэй хүн байсан
  • Өмнө personality disorder буюу бие хүний эмгэгтэй (антисошиал, нарциссист, паранойд гэх мэт) байсан.

Уг эмгэг ямар хүндрэлүүд үүсэж болох вэ?

  • Дотны хүмүүстэйгээ маргалдаж, үл ойлголцох
  • Өөрийгөө хайрлаж хүндлэхээ болих
  • Амиа хорлох тухай бодох / амиа хорлохоор завдах
  • Бусдаас өөрийгөө тусгаарлах
  • Сэтгэлийн гүн хямрал, сэтгэл түгших эмгэгтэй болох
  • Мансууруулах бодист донтох
  • Бие махбодийн өөрчлөлт / өвчин тусах

Хэрхэн сэргийлэх / эмчлэх вэ?

  • Мэргэжлийн эмчид хандаж оношилгоо хийлгэж, зөвлөгөө авах
  • Дотны хүмүүстэйгээ ярилцаж, сэтгэлээ онгойлгох
  • Тогтмол дасгал хийх
  • Өөртөө илүү итгэлтэй болж, өөрийгөө илүү хайрлахад туслах зүйлсд суралцах
  • Мансууруулах төрлийн бодисоос зайлсхийх

Эх сурвалж: Би Ба Бодол Instagram

#сэтгэцийнэрүүлмэнд #сэтгэлзүйнболовсрол #mentalhealth #persistentdepressivedisorder #dysthimia #DD #байнгынсэтгэлгутрахэмгэг #sharingiscaring